ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД БНХАУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД БНХАУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх аж.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог зогсолтгүй урагшлуулах, цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох талаар санал солилцоно. Мөн олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар харилцан ярилцах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.