Friday, March 29 2024

Монгол Улс 33 сая ам.долларын мах экспортолжээ

Монгол Улс энэ оны эхний 10 сарын байдлаар хоёр хөршдөө 17.2 мянган тонн адууны мах экспортолжээ. Хонь, ямааны мах 1432 тонныг экспортолсон байна. Нийт экспортын мөнгөн дүн 33 сая ам.доллар болжээ. “Nsn” агентлаг энэ талаар мэдээллээ.

Одоогийн байдлаар манай 30 гаруй махны үйлдвэр БНХАУ, ОХУ болон гуравдагч улс руу мах бэлтгэн нийлүүлж байна. Тухайлбал, “Мах импекс” компани Иран улсад 1000 тонн мах кг-ыг нь 2.6 сая ам.доллараар экспортлох гэрээ байгуулсныг “Nsn” мэдээлэлдээ иш татжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: