Friday, April 19 2024

Швейцарийн Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчдтэй уулзлаа

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн Хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд харилцан туршлага судлах, семинар зохион байгуулахаар Швейцарийн Холбооны Улсын парламентын Тамгын газрын Парламентын техникийн хамтын ажиллагааны төслийн менежер Александре Фүзесери тэргүүтэй төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирээд байгаа ажээ.

Төлөөлөгчдийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр  хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо. Хоёр орны парламент болон Тамгын газруудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байна. Харилцан туршлага судлах, семинар зохион байгуулахаар ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлье гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон үгийнхээ эхэнд тэмдэглээд УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийв.

Төслийн менежер Александре Фүзесери “Швейцарийн парламентын Тамгын газар бусад улс орны парламенттай солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Сургалт гэхээсээ илүүтэй харилцан туршлага солилцоход анхаарч ажилладаг. Энэ нь сургалт явуулахаас илүү үр дүнтэй байдаг” гэв.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: