Согтуу жолооч хүний аминд хүрчээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт өчигдөр  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарчээ.  Тодруулбал, тус сумын харьяат 32 настай Л нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Хьюндай портер” маркийн машинтай замын хөдөлгөөнд оролцож, мотоцикл мөргөжээ.

Ослын улмаас тус мотоциклоор зорчиж явсан НИК-ийн агуулахын ажилтан 59 настай С гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан байна.  Энэхүү хэргийг тус цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

+ There are no comments

Add yours