ЗАВХАН СУМАНД 3.6 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

Увс аймгийн Завхан суманд өчигдөр 15.00 цагийн орчимд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрынхан Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргатай холбогдож, газар хөдлөлийн талаар тодруулахад  “Тухайн газарт найман айл өвөлжиж байгаа. Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй байна” гэсэн хариуг өгчээ.

Г.Хорол

+ There are no comments

Add yours