Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилчдын чадавхижуулахаар гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмчийг Өвөр Монголын Үндэсний их сургуулийн харьяат эмнэлэгт мэргэжил дээшлүүлэн дагалдуулсан байна.

Эмч нар Өвөр Монголын Ши Зуан эмчтэй хамтарч мэс засал хийж, харилцан туршлага солилцож байгаа бөгөөд уг хагалгаа нь БНХАУ-д ойролцоогоор 10-15 орчим сая төгрөгийн ханштай байдаг бол ГССҮТ-д ард иргэддээ үнэгүй хийж үйлчилж байна. 

Өвөр Монголын эмч 12 сарыг дуустал тус эмнэлэгт байх ба энэ хугацаандаа хагалгаа хийсэн өвчтөний биеийн байдал эдгэрэлтийг ажиглаж үр дүнг нь харах юм байна.

Тасарсан эрхтний хэсгийг 6-аас 8 цагийн дотор 2-оос 4 градусын мөстэй саванд хадгалан эмнэлэг дээр авчирсан тохиолдолд мэс ажилбар хийх боломжтой байдаг аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.