Friday, April 19 2024

Бил Бикалес: Орлого бүрдүүлэхээс илүүтэй зарлагаа зөв зарцуулах шаардлагатай

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр Нэгдсэн үндэстний байгууллага болон Азийн хөгжлийн банкны хамтарсан эдийн засагчдын ажлын хэсэгтэй уулзав.

Уулзалтын эхэнд хатагтай Биата Транкман “НҮБ-ын гишүүн орнуудын 2015 онд соёрхон баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд болон 2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд НҮБ болон АХБ-ны эдийн засагчдын ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн зорилго нь эдийн засаг, санхүүгийн нөөц бололцоо хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд тогтвортой хөгжлийн зорилтын нийгмийн болон байгаль орчны зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх, ямар зорилтуудад түлхүү хөрөнгө оруулалт хийвэл нөхцөл байдал сайжрах боломжтой байгааг тодорхойлоход дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөхөд оршиж байна” гэлээ.

Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ажлын хэсгийнхэнд эдийн засгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар тайлбар өгөв. Тэрбээр “УИХ 2018 оны төсвийн тухай хуулиудыг баталсан. Бид Олон улсын валютын сангаас тавьсан шаардлагын дагуу төсвөө баталж чадсан. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэж бодож байна” гэлээ.

Уулзалтын үеэр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Бээжин дэх ахлах эдийн засагч Бил Бикалес орлого бүрдүүлэхээс илүүтэй зарлагаа зөв зарцуулах шаардлагатайг тэмдэглээд, ажлын хэсгээс гаргасан урьдчилсан зөвлөмжийг танилцуулжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: