Өнөөдрийн чуулган хуралдаж эхэллээ

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн зургадугаар дүгнэлтийг хүлээж авсантай холбоотой Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ нь Дэгийн тухай хуулийн 37.4 дүгээр заалт бөгөөд “Нэр дэвшигчийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч долоо хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ“ гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн юм.

Тиймээс дээрх заалтыг УИХ хэлэлцээд, Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх эрхийг “Санал болгох“ гэж өөрчиллөө. Хуралдааны үед асуулт асуух гишүүн байгаагүй тул хэлэлцсэн асуудлыг шууд батласан юм.

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Одоо Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

+ There are no comments

Add yours