Wednesday, April 17 2024

Мандал суманд 260 үхэр устгажээ

Улсын хэмжээнд Хэнтий, Сэлэнгэ аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна. Ялангуяа Сэлэнгэ аймгийн зарим газар нутагт хорио цээр тогтооход хүрсэн билээ. Мөн шүлхий өвчин нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлж, Нийслэлийн Онцгой комисс Шижир, Ар гүнтийн даваануудад хяналтын пост ажиллуулах шийдвэр гаргажээ.

Түүнчлэн Мандал сумын өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 11 дүгээр сарын 20-24-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосон байна. Сүүлийн мэдээгээр зөвхөн Мандал суманд 372 үхэрт шүлхийн ил шинж тэмдэг илэрснээс 260-ыг нь устгаад байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Сэлэнгэ аймагт 34 мянга гаруй малыг вакцинжуулахаас 29 хувийг нь хамруулаад байгаа аж. Одоогийн байдлаар шуурхай арга хэмжээнд 1.2 сая төгрөгийг зарцуулжээ.

Г.Намун

+ There are no comments

Add yours

You May Also Like: