Гоо сайхны үйлдвэрт гал гарснаас болж 35 хүн түлэгджээ

Нью Йорк хотын “Verla International” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанид  гал гарсны улмаас 35 хүн түлэгджээ.   Цагдаагийн газрын мэдээлснээр тус үйлдвэрт гарсан дараалсан хоёр тэсрэлтийн улмаас ийм байдалд хүрсэн гэж мэдэгджээ. Гал сөнөөгчид үйлдвэр рүү орсны дараа хоёр дахь тэсрэлт болсон гэнэ. Үүний улмаас долоон гал сөнөөгч гэмтжээ. Түлэгдэж гэмтсэн хүмүүсийг Вестчестерийн эрүүл мэндийн төвд хүргэсэн байна. Түлэгдсэн хүмүүсийн биеийн байдал харьцангуй дээрдэж байгаа талаар эх сурвалжууд дурьджээ.

Гал сөнөөгчид даваа гаригт  “Тавдугаар зэрэглэлийн аюултай химийн бодис тэсэрснээс гал түймэр гарсан” тухай дуудлага хүлээж авчээ. Гал сөнөөгчдийг очиход үйлдвэрийн цех болон агуулах байдаг байшингийн дээврээс өтгөн хар утаа олгойдож байсан аж. Гал түймэр гарсан гоо сайхны үйлдвэр нь  Нью Йорк хотоос 88 км-ийн зайд Хадсан голын баруун эрэг дээр байдаг ажээ. Тус үйлдвэр нь  хумсны лак, сүрчиг, лосьон зэрэг  гоо сайхны олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 37 жилийн түүхтэй үйлдвэр юм байна.

Г.Намуун

+ There are no comments

Add yours