Эцэг эхчүүдийн хүсэлтээр ахлах ангийн сурагчдад хүний эрхийн сургалт явууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн хүсэлтийн дагуу Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсээс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн, нийслэлийн 5-р сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад”Хүүхдийн эрх-хамгаалал” сэдвээр сургалт явууллаа.

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13.2.5-д “Комисс нь бүрэн эрхийнхээ хэмжээнд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжинэ” хэмээн заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн сургалтыг явуулдаг бөгөөд 2017 оны 10, 11 дүгээр саруудад “Хорих байгууллага дахь хүний эрх зарим асуудал” сэдвээр Хорих 407-р ангийн алба хаагчдад, “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчдад, “Ажлын байрны бэлгийн дарамт” сэдвээр”Кевико”ХХК-ийн ажилтнуудад, “Бичил уурхай дахь хүний эрхийн нөхцөл байдал” сэдвээр Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын Эрэн хайх аврах салбар, бүлгийн дарга нарт тус тус сургалт зохион байгуулаад байна.

2017 он гарсаар нийт 12575 хүнд 285 удаа 476 цагийн сургалтыг явуулсан байна.

+ There are no comments

Add yours