Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр нийгэм, эдийн засгийн эхний 10 сарын статистикийг танилцууллаа. Статистикаас харвал энэ жил гэмт хэрэг, түүнээс учирсан хохирол өсчээ.

Тухайлбал улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар 26,657 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 28.3%,
  • Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9.4%,
  • Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 60.8%-аар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 оны эхний 10 сард 178.7 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 68.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 19.1 хувиар, нөхөн төлүүлсэн хохирол 87.2 хувиар өссөн байна.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.