Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн ачаа тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна

Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн ачаа тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна
Зам, тээврийн хөгжлийн яам Автотээврийн үндэсний төвөөс Өмнөговь аймгийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулан, нэгтгэн зохион байгуулах арга хэмжээг авч эхлээд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй холбогдох албаныхан Өмнөговь аймагт ажилласан. Тэгвэл өнөөдөр ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран, дэд захирал Ш.Батсайхан болон ачаа тээврийн тасгийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Цагаан хадны боомтод үйл ажиллагаа эрхэлдэг 119 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцов.

Автотээврийн үндэсний төвөөс Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг хэрхэн нэгдсэн зохион байгуулалтад оруулах талаар болон өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн томилолтын үр дүн, зөрчил дутагдал мөн түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар танилцуулга хийлээ.Танилцуулгын хүрээнд Тээвэр төлөвлөлтийн программыг хэвшүүлэх, Авто аж ахуйн системийг сайжруулах мөн ЗТХЯ-ны тушаал захиргааны статистикийн маягтыг албажуулах талаар заавар зөвлөгөө өгч зөрчил дутагдлаа арилган ажиллахыг анхааруулсанюм. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тус тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар танилцуулах бөгөөд тодорхой шийдвэр гарсны дараа шат дараатай арга хэмжээнүүдийг авах юм байна.

 

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ

Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ресторан, зоогийн газрын холбооныхонтой уулзаж байна. Тэрээр "Засгийн газраас бүх боломжийг ашиглан үзэж байна. Хойш суусан зүйл...