Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд Хан-Уул дүүрэгт энэ сарын 13-15-ны өдрүүдэд ажиллан 170 айлын газар дээр очиж, өмчлөх боломжтой 74  иргэний газар өмчлөх хүсэлтийг хүлээн авлаа.

Судалгаанд 226 айл өрх хамрагдсан боловч дахин төлөвлөлтийн байршилд хамрагдан гэрээ байгуулсан 13, газраа өмчлөх боломжгүй 15, Газрын эрхээ барьцаалсан 4, хамтран өмчлөгчөө хасуулж байж өмчлөх 6, эзэмших эрхээ шилжүүлсний дараа өмчлөх 32, эзэнгүй байсан 41, хашаагүй хоосон газар 11 байжээ. Мэргэжилтнүүд хуваарийн дагуу айлуудад очиход эзэнгүй таарвал хашаан дээр зар наах, хэсгийн ахлагч нараас утасны дугаарыг  авч тухайн айлын эзэдтэй холбогдож, мэдээлэл өгч ажилласан байна.