УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлаар тайлбар авахад гишүүд нэлээд маргалдав. Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүн нь Монгол Улс зэвсгийн наймаа хийх гэж байсан гээд мэдэгдчихлээ. Тиймээс энэ асуудлын учрыг олохгүйгээр Элчин сайдын томилгоог явуулж болохгүй гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ц.Нямдорж нар үзэв. Мөн гишүүдийн нэр хүндэд халдсан мэдэгдэл хийсэн тул гишүүдийнхээ эрхийг хамгаалах ёстой хэмээн УИХ-ын даргаас хүсэв.

Гэвч УИХ-ын Тамгын газраас Нийтийн сонсгол явуулах хуулийн заалтад тайлбар өгөв. Хуульд зааснаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхэд нээлттэй сонсгол явуулах тухай гишүүдийн хүсэлт хамааралгүй гэсэн юм.

Ингээд нийтийн сонсгол явуулах тухай горимын саналаар биш гишүүний нэр хүндтэй холбоотой асуудлаар тодруулах шаардлагатай байгаа тул Элчин сайдын томилгоог хойшлуулах санал гаргав. Үүнийг гишүүдийн 60 гаруй хувь нь дэмжиж,  Элчин сайдыг эргүүлэн татах, томилох тухай асуудлыг хойшлуулав.

 

Сэтгэгдэл үлдээх

One thought on “Б.ХУРЦЫН ТОМИЛГООГ ХОЙШЛУУЛЛАА”

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.