Friday, April 26 2024

Нурангид даруулсан дөрвөн хүний амийг аварчээ

 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15:56 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иргэн Э-гийн  уурхайд нуралт үүссэн гэсэн онцгой байдлын ерөнхий газар дуудлага иржээ.

Дуудлагаар Уул уурхайн аврах ангийн шуурхай бүлэг ослын газар очиж ажиллан уурхайд хайгуул хийхэд хүчилтөрөгч 19,5%, 25 градусын налуутай, 120 метрийн гүнд дөрвөн иргэн нурангид даруулсан байсан аж. Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан нийт гурван цаг орчим ажиллаж, нурангид дарагдсан иргэдийг уурхайн гүнээс эсэн мэнд гарган Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өгчээ.

Ослын дуудлагаар нийт 20 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагаанд оролцсон байна.

Г.Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: