Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Бүх нийтээрээ 16 дах удаагаа мод тарих өдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд БОАЖЯ-ны ажилчид Баянгол Агропарк ОНӨТҮГ-ын цэцэрлэгт хүрээлэнд 150 гаруй Улиас модыг тарьж суулгалаа. Ойн тухай хуулийн 31.1, 2010 оны 63 дугаар зарлиг, 2013 оны 178 дугаар зарлиг гарснаас хойш 15 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд үүнд нийт 1,4 сая иргэн, 52,8 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10,5 сая мод тарьж, ургуулж байжээ.

Агаар мандал дах хүлэмжийн хий болон тоосонцрын агууламж, түүнчлэн нарны цацраг болон газрын бүрхэвчинд гарч буй өөрчлөлтүүд нь уур амьсгалын системийн энергийн тэнцлийг алдагдуулдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацааны туршид байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас уур амьсгалын өөрчлөлт үүсдэг байна . Уур амьсгалын өөрчлөлт хэмээх энэхүү үзэгдэл хүн төрөлхтний өмнө томоохон сорилт болоод байгаа бөгөөд түүнийг даван туулах шийдлийн нэг нь мод тарих,  ойжуулах юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.