Та хямдарсан үнээс дахин 11% хямдруулаад аваарай!!! Дэлхийн хямдралыг S.Outlet дэлгүүрээс!!! гэсэн сурталчилгаагаар олны толгойг эргүүлж, амралтын өдрүүдэд багагүй ачаалалтай ажилласан тус дэлгүүр хямдрал нэрээр татвараас зугтаж байгааг юу гэх вэ.

Өнгөрсөн ням гарагт  тус дэлгүүрээр үйлчлүүлээд их хэмжээний худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчид үнэхээр сэтгэл дундуур гарсан байна. Учир нь амралтын өдрийн 11 хувийн хямдрал зарласан тус дэлгүүрийн кассчин хямдралтай бараанд НӨТ-ын хямдрал байхгүй хэмээн Е баримт өгөөгүй байна. Энэ талаар нийт 119 мянган төгрөгийн худалдаа хийсэн ч НӨТ-ын баримтаа авч чадаагүй иргэн Г манайд сэтгүүлчид хандсан байна.

-Сайн байна уу. Та манайд хандах болсон шалтгаанаар тодорхой ярина уу?

-Амралтын өдөр таарсан, мөн 11 хувийн хямдралтай гэсэн учир S.Outlet дэлгүүрийг гэр бүлээрээ зорин очиж үйлчлүүлсэн. Харамсалтай нь хямдралтай бараа худалдан авсан ч НӨТ-ын баримт өгөхгүй гэсэн учир сэтгэл дундуур байгаа. Тиймээс энэ талаараа мэдээлэл өгч, их хэмжээний худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдээ бухимдуулж, татвараас бултсан энэ дэлгүүрийн үйл ажиллагаанд холбогдох байгууллага хяналт тавихыг хүсч байна.

-Танд НӨТ-ын баримт өгөхгүй гэсэн шалтгаанаа тайлбарласан уу?

-Кассчингаас нь шаардсан. Ер нь ганц би биш тэндээс худалдан авалт хийсэн хүмүүс бүгдээрээ Ебаримт нэхэж бухимдаж байсан. Учир нь энэ дэлгүүрээс худалдан авалт хийж байгаа хүмүүс хамгийн багаар тооцоо хийж байгаа нь л 110.000 төгрөг байсан. Би санхүүч хүн. Тиймээс НӨТ-ын баримт нэхэж багагүй хугацанд зогсоход л хоёр касс завгүй ажиллаж, хэдэн арван саяар гүйлгээ хийж байсан. Гэтэл энэ хүмүүсийн худалдан авалтад хямдралтай бараанд Е баримт өгөхгүй гэж байгаа нь татвар төлөхөөс зугтааж байгаа нэг хэлбэр гэж харж байна. Тиймээс энэ асуудалд, тэр дундаа томоохон хямдрал зарлачихаад хямдралтай бараа худалдан авбал Ебаримт өгдөггүй байдалд татварын байгууллага анхаарах цаг болсон гэж хэлмээр байна.

С.Нямдорж

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.