Мөрийтэй тоглоомоос болж маргалдсан найман залууд хэрэг үүсгэн шалгаж байна. Тэд арваннэгдүгээр сарын 11-12-ны шилжих шөнө 01.00 цагийн үед  эхлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” хуучнаар “Масс” диско баарны үүдэнд, дараа нь өглөөний 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах “Ривер бич” гэх амралтын газрын үүдэнд зодолдож, хоёрыгоо хүнд бэртээжээ. 30-40 насны найман залуу хоорондоо зодолдохдоо нэр бүхий нэг этгээд нь сэлэм эргүүлж танхайрсан нь дээрх газруудын хяналтын камерт бичигдсэн байна. Одоогоор хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст тус тусад нь шалгаж гэмт этгээдүүдээс байцаалт авч эхэлжээ. Гэхдээ нийт найман хүнээс хоёр нь бэртэж эмнэлэгт хүргэгдсэн бол үлдсэн зургаан этгээдээс хоёрыг нь цагдаа нар барьж чадаагүй, эрэн сурвалжилж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.