ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРСАН УУ?

Монгол банк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 10 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцууллаа. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4918 орон сууцны үнийг хамруулжээ.

Энэ оны 10 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар тус тус буурсан байна.

Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн хуучин орон сууцны үнэ буурсан нь орон сууцны үнийн индекс буурахад нөлөөлжээ. Орон сууцны үнийн индексийг 2013 оны нэгдүгээр сараас тооцож эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна.

Харин 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ /өмнөх оны мөн үетэй харьцуулахад/ буурч эхэлсэн. Хоёр жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, өнөөгийн байдлаар орон сууцны үнэ орон сууцны үнийн индекс анх тооцож байсан үеийн түвшинд хүрээд байна.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2017 оны 10 дугаар сарын байдлаар 2 сая 178 мянган төгрөг болж өмнөх сараас 0.92 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.86 хувиар тус тус өсчээ.

ШИНЭ ОРОН СУУЦНЫ 1 М.КВ-ИЙН ДУНДАЖ ҮНЭ /2017.10/
Орон сууцны дундаж үнэ2,178,000 төгрөг
Жилийн өсөлтийн хувь6.86%
Сарын өсөлтийн хувь0.92%
Хамгийн өндөр үнэтэйСүхбаатар
Хамгийн бага үнэтэйСонгино хайрхан

Харин хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ нь 2017 оны 10 дугаар сарын байдлаар 71 мянган 861 мянган төгрөг болж өмнөх сараас 0.15 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.23 хувиар тус тус буурсан байна.

ХУУЧИН 2 ӨРӨӨ БАЙРНЫ ДУНДАЖ ҮНЭ /2017.10/
Орон сууцны дундаж үнэ71,861,000 төрөг
Жилийн өсөлтийн хувь-5.23%
Сарын өсөлтийн хувь-0.15%
Хамгийн өндөр үнэтэйСүхбаатар
Хамгийн бага үнэтэйСонгино хайрхан

+ There are no comments

Add yours