Гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана өрнөдгийг хүн бүр мэддэг болсон. Үүнээс болж хэчнээн эмэгтэй, хэдэн хүүхэд айдас дунд өдөр хоногийг өнгөрөөж буй нь тодорхойгүй. Ямар олон хүү аавынхаа “шийрийг хатааж”, хүний охиныг хүчирхийлэгч араатан болон хувирч буйг ч таах аргагүй.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус харин дахин давтагдах, даамжрах шинжтэй байдаг.
Дахин давтагддаг учраас биеийн болон сэтгэл санааны асар их дарамтыг учруулж, бие хүнийг хөнөөж байдаг.

Тохиолдол 1: Оюумаа гэрлээд 3сар болсныхоо дараа нөхөртөө охин төрүүлж өгсөн байна. Гэтэл нөхөр нь  анхны хүүхэд хүү байх ёстой гэж архи ууж, түүнд байнга гар хүрэх болжээ. Оюумаа нөхрийн тэнэглэлд  ” хүү төрүүлж өгөөгүй миний буруу” гэж  өөрийгөө буруутган түүний зодуур доромжлолыг тэвчсээр…

…  Хүчирхийлэл үйлдэгч хохирогчийг эрхшээлдээ оруулах, хяналтаа тогтооход төрөл бүрийн аргуудыг ашиглан үйлэгддэг байна. Энэхүү үйлдэл нь төлөвлөгдсөн ухамсарт санаатай үйлдэл байдаг. Ойр дотны хүмүүсээ хүчирхийлж байгаа энэ зан үйлээ бусдад гаргадаггүй нь хүчирхийлэл үйлдэгч өөртөө хяналт тавих чадвартайг харуулдаг.

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн ярианаас ” … Дээд боловсролтой хувийн компанид боломжийн ажилтай. Хэн ч харсан хүний нүдэнд дулаахан, малийтал инээж ” бүхнийг зохицуулаад л амьдарч байна даа” гэдэг үгийг амны уншлага болгон хэлж явдаг энэ залуу бол миний нөхөр.

…Хүний дайтай өсгөж хөлийг минь дөрөөнд хүргэх гэж хамаг залуу халуун нас амь амьдралаа зориулсан ээж аав минь намайг ийм эмгэнэлтэй зовлонт амьдралыг туучин явааг мэдэх вий гэхээс л би үхтэлээ айдаг байсан.  Хүчирхийлэгч нь хохирогчийг сэтгэл санаа болон бие физилого бүхий л талаар өөрийн эрхшээлд оруулахын тулд бүхнийг хийдэг.

Хүчирхийлэлийн хэлбэрүүд: Бие махбодын хүчирхийлэл: ГБХТТХ-ийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг

Сэтгэл санааны хүчирхийлэл: ГБХТТХ-ийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг

Бэлгийн хүчирхийлэл: ГБХТТХ-ийн 3 дугаар зүйлд заасан этгээд эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг

Эдийн засгийн хүчирхийлэл: ГБХТТХ-ийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг

Хохирогч хүчирхийллийн тойргоос гарч явж чаддаггүй шалтгаан: Ганцаардал:
Хүчирхийллийн харилцаанд хэвийн болтлоо дассан байдаг.
Бие махбодь сэтгэл зүйн хамааралтай болсон/хүүхэд/

Эдийн засгийн хамаарал:
Ажил төрлөөсөө хөндийрч амжилт нь буурах, ажилгүй болсон байдаг.
Нөхөр нь эдийн засгийн хувьд авч явдаг гэдэгт итгэдэг
Эдийн засгийн хувьд бие дааж чадна гэдэгтээ эргэлздэг
Санхүүгаа ганцаар авч явна гэдэгтээ эргэлздэг

Итгэл үнэмшил, ёс заншил нөлөөлдөг.
Зарим хохирогчийн шашин шүтлэг, зан заншил нь “гэрлэлт нь үүрдийнх байх ёстой” хэмээн итгэхэд хүрдэг.
Хувь тавилан гэж үздэг.
Хохирогч хуулийн шат дамжлага, хүнд суртлаас төвөгшөөдөг бөгөөд хүчирхийлэл улам нэмэгдэнэ хэмээн айдаг.
Бусдаас тусламж эрэх нь ичгэвтэр гэж үздэг.
Өөрийгөө буруутгах

Нийгмийн дэмжлэг дутагддаг:
Хууль эрхзүйн орчин”ээлтэй бус “ ,хүчирхийллээс гарахад нь дэмжлэг болж чаддаггүй.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.