Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Э.Барсакыг хүлээн авч уулзжээ.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж буйг цохон тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хоёр талын харилцааг түлхүү хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.

Элчин сайд Э.Барсак хоёр талын харилцаанд үлгэр жишээ хамтын ажиллагааны салбарууд болох археологи, газар хөдлөлтийн судалгаа, Увсын чацарганыг Европын Холбоонд газар зүйн заалттай болгох зэрэг хамтын ажиллагааны төслүүдийг онцлохын сацуу Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд хийж буй ажил, тулгарч буй зарим бэрхшээлийн талаар санал солилцсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.