Багш нарын 2017 оны цалинд урамшууллын 516 мянган төгрөгийг олгохоор болсон талаар БСШУСЯ-аас мэдэгджээ. Энэ талаар Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ингэхдээ зөвхөн багш нарт бус боловсролын салбарт буюу сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудын нийт ажилчдад олгох юм байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ “Багш нарын ажил хаялтын тэмцэл гурван сарын турш үргэлжилсэн. Улмаар гурван яамтай 10 хоногийн турш хэлэлцээр хийснээр тодорхой үр дүнд хүрлээ. 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд санал бодлын эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурснаар 516 мянган төгрөгийг Сангийн яамнаас сургууль бүрийн сан руу шилжүүлэхээр болсон. Мөн 2018 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр үндсэн цалингийн хэмжээг нэмэгдүүлэх боломж нээгдэж байгаа. 2018 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл 50 хувь, долдугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл дахин 50 хувиар, дахин 2020 оны нэгдүгээр сар хүртэл 50 хувь нэмэгдүүлснээр нэг сая зургаан зуун жаран мянган төгрөгт хүргэхээр ажиллаж байна” гэв.

Харин Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Лувсандорж “Хэдийгээр бид 2017 онд үндсэн цалинг 50 хувиар нэмүүлнэ гэсэн заалтандаа хүрч чадаагүй ч гэсэн. Зохих үр дүнд хүрч, талуудтай хэлцэл үргэлжилж байна. Энэ хэлцлийн үр дүн болон талуудын гарын үсэг зурсан баримт бичиг гарах хүртэл багш нар маань анхаарлаа хандуулж нэг зорилгын дор нэгдээрэй” гэсэн юм.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

One thought on “Багш нарт урамшууллын 516 мянган төгрөг олгохоор боллоо”

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.