УИХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВСАНГҮЙ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн 85.2 хувийн саналаар “Хоригийг хүлээн авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргалаа.

Санал хураалтад 54 гишүүн оролцсоноос 46 нь “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шаардлагагүй” найм нь “Хүлээн авах ёстой” гэсэн кноп дарсан юм. Харин санал хураахын өмнө Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

Хоригт гишүүд гайхаад байх хэрэггүй. Н.Багабанди ерөнхийлөгчийн үед нэлээд хэдэн удаа хориг тавигдаж байсан.

2017 оны төсвийн тодотголд хориг тавьсан шалтгаанаа би тодорхой хэллээ.

Гишүүд Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч гэлээ. Төрийн мөнгөөр хайгуул хийсэн ордыг хувийн эзэмшилд авч мөнгөтэй болчхоод улс  төрийг худалдаж авсантай эвлэрч чадахгүй. Энэ хүмүүсийн төлөөлөл хүчтэй орж ирж байна гэдгийг анхааруулж хэлж байгаа.

Л.Энх-амгалан ярилаа байдал хүнд байна гэж. УИХ-д 65 гишүүнтэй нам энэ байдлаа засах ёстой.

Ч.Хүрэлбаатар их санаа зовж ярьж байна. Ажил хийж бизнес хийх асуудлыг та бүхэн шийдэх ёстой.

Сайд Ж.Бат-Эрдэнэ төмөр замын талаарх зөрүүтэй мэдээллийг цэгцлээрэй.

Үндэсний эрх ашийн эсрэг шийдвэр гаргавал хориг тавина. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг хуралдуулна. Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт хаалтай хуралдаж, ярилцъя гэсэн болдолтой байна.

+ There are no comments

Add yours