Нийслэлийн агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр хэмжээнд хүрч, амьсгалын замын өвчлөлийн тархалт нэмэгддэг. Агаарын доод хэсэгт хамгийн их бохирдол, утаа байдаг учраас бага насны хүүхдүүд өртөх эрсдэл ихтэйг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Тэгвэл өнөөдөр хотын удирдлагууд цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн нэгдэлд дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмж гардуулах юм байна. Тухайлбал,
-10.00 цагт Чингэлтэй дүүргийн 39-р сургууль,
-10.30-11.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл,
-11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн 125-р цэцэрлэгт тус тус ажиллах юм.
+ There are no comments
Add yours