ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр Төрийн ордонд зургаан Байнгын хороо хуралдаж байна.

Хууль зүйн байнгын хорооны хувьд өнөөдрийн хурлаараа Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр шүүгчдийн тоог нэмэгдүүлэх асуудал хөндөгдсөн юм. ‘Монгол Улсад нийт 502 шүүгч ажиллаж байгаа. Батлагдсан шүүгчийн орон тоо 693 байдаг. Одоогоор 41 шүүгчийн орон тоо шаардлагатай байгаа тул 2 тэрбум 38 сая төгрөг нэмж төсөвт тусгах шаардлагатай’ байгаа талаар Ажлын хэсгийн гишүүн тайлбарлаж байв.

 MMлэн Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй санал дүгнэлтийг нэгтгэн, Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Үргэлжлүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бол яг одоо Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.