Бүлэглэн дээрэм үйлдсэн гэмт этгээдүүдийг илрүүлжээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд оршин суух С-ыг гудамжинд явж байхад тус дүүргийн 8 дугаар хороонд оршин суух Б, Ж, Б, А нар бүлэглэн “Samsung note-3” гар утас, хэтэвчтэй цахим үнэмлэх, бэлэн мөнгө дээрэмдсэнийг машинт эргүүлийн алба хаагч цагдаагийн дэслэгч, Цогтсайхан, цагдаагийн дэд ахлагч Болдхуяг нар шуурхай эрэн сурвалжлан илрүүлж баривчилжээ.

Тус хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

+ There are no comments

Add yours