Friday, April 19 2024

Хөнгөлөлтэй эмийг хоёрхон өдөр худалдахгүй байхыг үүрэг болголоо

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлттэй эмийг сард ердөө хоёрхон удаа худалдаалдгийг  таслан зогсоохыг үүрэг болгожээ.

Эрүүл мэндийн даатгалд даатгуулагч нь эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй хэмээн заагдсан байдаг. Өөрөөр хэлбэл даатгуулагч  хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Гэвч иргэдэд энэ талаарх мэдээлэл дутмаг байдгаас энэхүү хөнгөлөлтөө эдлэж чаддаггүй байна. Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Тиймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийн жагсаалт болон хэрхэн худалдан авах тухай хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг үнэ төлбөр, хөнгөлөлтийн хувь хэмжээний тухай мэдээллийн самбарыг эмийн сангууд хэрхэн байрлуулсан байдалд шалгалт хийх шийдвэр гаргажээ. Үүгээр ч зогсохгүй хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоох үүргийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт”-ыг гуравдугаар сарын 25-нд шинэчлэн баталжээ. Тус жагсаалтад 404 нэр төрлийн эм багтсан байна.Жагсаалттай доорх холбоосоор орж танилцана уу.

http://mon.emg.ub.gov.mn/index.php/2017-09-15-08-10-07/root/2014-12-10-02-57-04/882-2016-04-04-02-41-34

+ There are no comments

Add yours

You May Also Like: