Ц.Нямдорж, Б.Хурц хоёрын мөргөлдөөнд хэн ялав

 Төр, засаг нэг л гольдролоо олохгүй байна. Цагаандаа гарна гэгчээр өс хонзонгийн шинжтэй асуудлыг Төрийн ордноос л харж, сонсох боллоо. Ялангуяа энэ Засгийн газрыг байгуулах, бүрдүүлэх үеэр мөн ч олон хүний үнэн төрх харагдлаа даа.

 Төрийн томилгоо, албан тушаалын халгаа, сэлгээ хийнэ гэдэг чинь муу нэртэй “Начны найраа”-наасаа дор болсныг богинохон хугацаанд өрнөсөн ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын томилгоо, халгаа сэлгээ харуулаад өгчихлөө.

   Ц.Нямдоржийг сайд болонгуут ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдээлэл хийсэн. Тэрээр уг нь талийгаач С.Зоригийн хэргийг шалагх, илрүүлэх ажлыг Ц.Нямдорж саармагжуулдаг гэсэн агуулга бүхий мэдээлэл хийсэн. Харин хашир улстөрч хариуд нь “Энэ хүний ард хэн байгааг би мэднэ. Хурцыг би огцруулна. Эрх мэдэл нь надад байхгүй ч гэсэн би Ерөнхий сайдтай зөвшилцөөд энэ хүнийг зайлуулна” гэж хэлсэн. Сайд үнэхээр хэлсэн үгэндээ хүрч, ТЕГ-аас холдуулсан ч   элчин сайдын албанд дэвшүүлэн томилох шив. Эндээс Хурцыг хоосон орхиж болохгүй, чадахгүй нэг “но” байгаа нь тодорхой байгаа юм.

  “Хурц  тагнуулч гэдгээ харуулчихлаа… Хамаг булхай нь түүний гарт байгаа учраас аманд нь Элчин сайдын албан туцшаал хийж дуугүй болголоо” гэх яриа газар аваад байгааг үгүйсгэхэд хэцүү л бололтой дог.

Үүнтэй зэрэгцээд бас нэг хачин халгаа сэлгээ болсон.Сайд Ц.Нямдорж ТЕГ-т хилэгнэсэн, амьсгаа нь өндөр байх үедээ ЦЕГ-ын дарга хурандаа Энхтөрийг сольсон. Харин 72 цагийн дотор түүнийг ХСИС-ийн захирлаар томиллоо.  

 Хэн ч, хаанаас нь ч харсан инээдтэй ч юм шиг, өрөвдмөөр харагдаад байгаа биз. Төрийн алба, түүнийг тойрсон халгаа сэлгээ ийм л болчихож.

  Хамгийн ихээр “лайк” авч байж Ерөнхий сайдын суудалд суусан У.Хүрэлсүхийг юу хэлэх, юу хийхийг хүлээгээд байна. Гэтэл хэрүүлээс өөр хэлж, яртж байгаа дорвитой ажил харагдахгүй л байна. Харин ёая бүлгээсээ гаргаж ирсэн Сангийн сайдаа Ерөнхийлөгчийн хоригоор унагаасан бол юун шударга “сүх”, топор вэ. Хэний нэгний суганы үс болчихоод хөдөлж чадахгүй, хөшчихөөд байгаагаа харуулах байлаа гэсэн талархсан өнгө аястай жиргээ цөөн биш байх юм.

   Хэн нэгээсээ өс хонзон авах талбар чинь Төрийн өндөр дээд албан тушаал биш шүү. Тийм болохоор иргэд олон түмнээ илт доромжилсон бүдүүлэг үйлдэл, үг бүхнээсээ татгалзаад, ажилдаа шамдаасай л гэж хүсэх байна даа, эрхмүүд ээ. Сонгогч олон түмэн сонголтоо зөв хийсэн эсэхээ сайтар тунгааж л суугаа байх шүү.

С.Нямдорж

11Comments

Add yours
  1. 1
    бас нэг улаан авлигачин тарвага.

    Хаянхярваагийн авлига авч томилсон улс нисэхээр дүүрэн болоод байгаа.Ми Хятадын уяаны нохой Сахал Бат-Эрдэнэ гэсэн гөлгөр хулгайч үүнд арга хэмжээ авахгүй нь бололтой.

  2. 2
    бас нэг улаан авлигачин тарвага.

    Өмхий хужаа нарыг төр ингэж өөд нв татаад байдаг нь ямар учиртай юм бэ?

  3. 4
    бас нэг улаан авлигачин тарвага.

    Нямдорж хоёр төмсөгний нэгийг Хурц дааяа лавхан атгачихсан учир элчин сайд болгосон байна.

  4. 6
    бас нэг улаан авлигачин тарвага.

    Ямар муухай зэвүүн харцтай хятад вэ? Нүдийг нь ухаж баймаар сда байна даа.

  5. 7
    Luibarchidiig darj chadahgyi tor baigaad yadag yum be?...

    mapjsan tor baigaagiin ilrel tiimees goridlogo tasarlaa?Mongol hezeech hegjihgyi ee!!dyys aa!!!

  6. 9
    zochin

    ta nar huniig ydam ygsaagaar ni doromjlohoo bolioch NManjid 200 jil darlyylsan mongold dehiin buh yls ornoor ard tumnee taraasan Chinges haanii uees ehlen tsever mongol hun bdag um yy ugui l bgui uy

  7. 10
    zochin

    ta nar huniig ydam ygsaagaar doromjlohoo boli za uy 200 jil manjid darlyylchaad tsevere mongol hun uldsen uu ugui l bgui uy

Leave a Reply to zochin Cancel reply