Friday, March 29 2024

Нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж эхэлжээ

Нийслэлийн Хот  тохижилтын газар ОНӨААТҮГ өнөө өглөөний 05.00 цагаас эхлэн  хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай арилгах арга хэмжээ авч эхэлжээ. Нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж.

Өнөөдөр 10.00 цагийн байдлаар давс бодис цацах зориулалтын 11 камаз машинаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө , Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Баянхошуу, Толгойт,  Дүнжингарав, Наадамчдын зам, Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацсан байна. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн цас цэвэрлэгээнд гурван машин, явган хүний замын цэвэрлэгээнд  бичил механик шүүр, цас үлээгч төхөөрөмжүүдийг  ашиглаж  байгаа юм байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: