Засгийн газар ХСИС-ийн захирлаар ажиллаж байсан С.Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томилсон. Тэрээр ажилдаа ормогцоо цагдаагийн байгууллагад томилгоо хийжээ.

ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, хурандаа Д.Ядамдоржийг томилжээ. Д.Ядамдорж нь Замын цагдаагийн газрын дарга, ШШГЕГ-ын даргаар тус тус ажиллаж байсан билээ.

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, Цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦЕГ-ын дэд даргаар, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболдыг ЦЕГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар томилсон бол Цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар, Цагдаагийн дэд хурандаа Д.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар, Б.Бат-Өлзийг Нийслэлийн цагдаагийн газрын Захиргаа удирдлагын газрын даргаар тус тус томилжээ.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

One thought on “Нийслэлийн цагдаагийн даргаар Д.Ядамдоржийг томилжээ”
  1. Yadamdorj anh Harhorin sumand toloologcnoor ajilj bailaa . Ajildaa nyahuur handdag zan haritsaa saitai zaluu baisan daa . Olon jiliin omno um daa Byh Harhorinchuudaa toloolon bayar hyrgii Amjilt hysii Ahmad bagsh Tuyatsetseg

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.