Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Дэгийн тухай хуулийн 37.4 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдсөн эсэх асуудлыг хэлэлцэв. Дэгийн тухай хуулийн 37.4-т ‘нэр дэвшигчийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч долоо хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ’ гэж заасан байна. Энэ заалт нь Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн гэх дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргасан тул тус байнгын хороо хүлээж авахаар болов.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх эрхийг ‘санал оруулах’ болгож өөрчлөх саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гаргав.  Ингээд Байнгын хорооны дүгнэлтээ УИХ-д хүргүүлэхээр боллоо. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсны дараа Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх эрхийг санал оруулах болгож өөрчлөх юм байна.

Д.Думаа

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.