ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Сергей Приходькогийн сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлээр, ОХУ болон БНХАУ-ын Төв банкууд валютын своп хэлцлээ дахин гурван жилээр сунгахаар ярилцаж байгаа ажээ. Өмнөх хэлэлцээрийг 2014 оны аравдугаар сард байгуулсан юм.

Хятад улсын валютын хилийн чанад дахь гүйлгээг дэмжих зорилготой төлбөрийн систем болох China International Payments System (CIPS)-д Оросын хэд хэдэн банк нэгдээд байгаа гэж Ерөнхий сайдын орлогч мэдээлжээ.  Хоёр орны валютын гүйлгээг дэмжихийн тулд НСПК болон UnionPay зэрэг төлбөрийн системийг түлхүү хэрэглэх асуудал тулгамдаж байгаа юм байна.

“Аль аль улсын валютаар хийгдэж байгаа төлбөр, гүйлгээ жилээс жилд нэмэгдэж байна. 2016 оны эцсийн дүнгээр, рублээр хийгдсэн экспортын бараа, үйлчилгээний хэмжээ 13 хувь, импорт 16 хувьтай байсан бол энэ 2017 онд экспорт 16, импорт 18 хувь болж өссөн байна” хэмээн Сергей Приходько хэлжээ.

Г.Намуунгоо

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.