БНСУ-руу 250 мянган төгрөгөөр нисэх боломжийг ‘Z24’ компани олгож байна

‘Z24’  компани Солонгос улсын  ‘Easter Jet’ нислэгийн компанитай хамтран  Монголоос БНСУ-руу 100 ам.доллар буюу 250 мянган төгрөгөөр нислэг  хийх  хөнгөлөлттэй үйлчилгээг санал болгож байгаагаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

‘Z24’  компани байгуулагдсаныхаа гурван жилийн ойг тохиолдуулан дээрх сюрпризийг барих гэж байгаа аж.

Агаарын хөлөг нь 180  зорчигч хүлээн авах боломжтой. Бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Нислэгийн хуваарийг танилцуулбал, ирэх  арваннэгдүгээр сарын 10-нд Монголоос Солонгос улс руу , арваннэгдүгээр сарын 12-нд Солонгосоос Монгол руу нислэг хийх юм.  Хөнгөлөлтийг хоёр талын нислэгт эдлэх бүрэн боломжтой.

“Мөн завгүй ажилтай хүмүүс  ‘Z24′ application ашиглан нислэгийн тийз захиалах, цуцлах боломжтой. Энэхүү ‘Z24′ application нь оператортой шууд холбогдох давуу талтай юм байна. Ингэснээр цаг алдахгүй, үйлчлүүлэгч нартаа хурдан шуурхай үйлчилж байна “ гэж үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн З.Насанбат хэллээ.

Хэвлэлийн хурлыг Монгол ньюс мэдээллийн төвд хийв.

+ There are no comments

Add yours