УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж дууссанаар завсарлалаа.

Чуулганы хуралдааныг завсарлуулахын өмнө УИХ-ын гишүүн Я.Содбаатар “УИХ-аар 2018 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх учраас Ерөнхийлөгчийн хоригийг түрүүлж хэлэлцэх шаардлага байна” гэж горимын санал гаргав. Горимын саналыг гишүүд дэмжсэн тул үдээс хойш чуулганы хуралдаан эхлэхэд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх болж байна.

УИХ-аас баталсан Засгийн газрын сайд нарын томилгоотой холбоотой тогтоолд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.