ЭРЭНБАТ: БОГДХАН УУЛЫН ЯВГАН АЯЛЛЫН ЧИГЛЭЛҮҮДИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИШИГ БОЛОХООР ИЖ БҮРЭН ТОХИЖУУЛНА

Богдхан уулын Зайсангийн аман дахь аялал жуулчлалын авто зам, зогсоолын ажил дууслаа. Өнөөдөр болсон нээлтийн ёслолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй албаныхан оролцсон юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээлтийн үеэр салбарын яамнаас Богдхан уулан дахь явган аяллын чиглэлүүдийг аялагчдын ая тухыг хангасан жишиг стандарт байдлаар иж бүрэн тохижуулажаар зорьж, судалгааны ажлаа эхлүүлсэн гэдгийг  дуулгалаа. Мөн тэрбээр төрийн өмнө үүрэг хүлээж, дархан цаазат газрын хамлаалалтын бүсэд газар эзэмших эрх авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт хийнэ. Улмаар зориулалтын дагуу ашиглаагүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг эргэж харна гэдгээ ч мэдэгдсэн юм.

 

Богдхан уулын дархан цаазат газарт нийслэлийн иргэд аялж, амрах зориулалттай үндсэн 3 чиглэл байдаг. Эдгээрээс хамгийн олон хүн зорчдог нь Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт буюу Зайсангийн чиглэл билээ. Амралтын өдрүүдэд 4000-5000 хүн энэ чиглэлээр ууланд алхдаг бөгөөд авто зогсоол байгуулахаас өмнө 300 орчим автомашин бөөгнөрөл Зайсангийн аманд үүсдэг байжээ. Иймд БОАЖЯ-наас газар чөлөөлөх арга хэмжээ авч, Засгийн газрын хуралдаанаас Богдхан орчмын авто замыг өргөтгөж, аялагчдад зориулсан автомашины зогсоол барих  чиглэл гаргасан нь ийнхүү ажил хэрэг болж байна. Гүйцэтгэгч “Наранбулаг-Хан” компанийнхан эхний ээлжид 2.05 км урт авто замыг өргөтгөж, 264 автомашины зогсоол байгуулжээ. Нэмж  унадаг дугуй, автобус, таксины зогсоол, нийтийн бие засах газар, хог хаях цэг бүхий иж бүрэн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна.

+ There are no comments

Add yours