Багш нар 300 мянган төгрөгийн нөхөн олговор авахгүй гэв

Энэ үеэр “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-ны УЗ-ийн гишүүн А.Санжмятав “Бид хоёр сарын турш тэмцлээ. Монгол Улсаа хөгжүүлэх язгуур эрх ашгийн төлөө цалингаа үе шаттай нэмэгдүүлэх шаардлага тавьсан ч хүлээн авсангүй. Монголчууд бэлэн мөнгө аваад баяжвал баяжихаар л болтол нь төр засгаас мөнгө өглөө. Бид өнгөрсөн баасан гаригт Ц.Цогзолмаа сайдтай уулзахад цалинг 50 хувь нэмэх, энэ оны төсвийн тодотголд үүнд шаардагдах эх үүсвэрийг суулгана гэж амласан ч биелсэнгүй. Иймд, багш нар 300 мянган төгрөгийн нөхөн олговрыг авахгүй” гэв.