Friday, March 29 2024

Өвөлжилт хүндрэх магадлалтай аймаг, сумдад бичил тэжээл түгээнэ

Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аймаг, сумдад олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг хуваарилан түгээж эхэлжээ. Энэ бэлдмэл нь арван төрлийн аминдэм, таван төрлийн эрдэс бодис агуулсан цайвар өнгийн нунтаг бөгөөд зориулалтын ариун уутанд нэг граммаар савлагдсан байдаг ажээ.

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь хүүхэд, эхчүүдийн бие махбодид зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс бодисын өдрийн хэрэгцээг хангадаг тул биеийн дархлааг сайжруулж бичил тэжээлийн дутлаас сэргийлдэг байна. Мөн хүүхдийн хооллох дуршлыг нэмэгдүүлж, өсч, хөгжих, сурах чадварыг нэмэгдүүлдгээрээ өндөр ач холбогдолтой юм.

+ There are no comments

Add yours

You May Also Like: