Header Image

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөөдөр Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв,  Хэнтийн аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Аравдугаар сарын 27-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд  6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 4-6 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хэнтийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө хүйтэрч Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар 9-14 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

2017 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Аравдугаар сарын 28-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 28-нд говь талын нутгаар, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

28-нд ихэнх нутгаар хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.