Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот доторх төмөр замын гарам орчмын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, осол гарах, улмаар хүний амь нас эрсдэх, иргэд эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдсэн талаарх судалгааг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2011 онд хийж, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэл”-ээрээ дамжуулан УИХ-д шийдвэр гаргуулахаар хүргүүлж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2011 оны 7 дугаар сарын 19-нд тогтоол батлан “…иргэлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2 түвшинд огтлолцох автомашины гүүр барих хөрөнгийг болон Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлд дурдсан бусад санал, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг тооцон 2012 оны улсын төсвийн төсөлд тусгах”-аар болсон байдаг.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дээрх илтгэлд “Замын цагдаагийн газрын урд байрлах Төмөр замын 406 дугаар километрийн авто гармын ойролцоо орон сууцны хороолол, үйлчилгээний барилга байгууламж олноор барьсан, Толгойт орчимд байрлах 396 дугаар километрийн авто гармаар нийслэлээс баруунаа чиглэх төв зам гардгаас нэвтрэн өнгөрөх авто машины урсгал, ачаалал ихсэж, жолооч, зорчигчдыг удаан хугацаагаар байнга хүлээлгэн чирэгдүүлж, замын түгжрэл үүсгэн, төмөр болон авто замын хөдөлгөөний аюулгүй байдал,иргэдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй байдал бий болсон учраас эдгээр гарам дээр хоёр түвшинд огтлолцох автомашины гүүр барих асуудлыг нэн даруй шийдвэрлэх”-ийг Санал болгосон бөгөөд өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Толгойт орчимд байрлах 396 дугаар километрийн пекет 2-т байрлах төмөр замын доогуур явган хүний нүхэн гарц барьж ашиглалтад орууллаа.

Толгойт орчмын төмөр зам дээгүүр өдөрт 2500 орчим хүн нэвтэрч, ажил, сургуульдаа явдаг тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 332 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг гарцыг барьж байгуулсанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс талархан хүлээж авч байна. Тус нийгэмлэг төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд анхаарал хандуулан дахин 7 ийм нүхэн гарц барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа нь сайшаалтай юм. Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл тус бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцаж, нээлтийн ажиллагаанд оролцов.


Түүнчлэн Замын цагдаагийн газрын урд байрлах Төмөр замын 406 дугаар километрийн авто гармын ойролцоо орон сууцны хороолол, үйлчилгээний барилга байгууламж олноор барьсан, замын түгжрэл үүсгэн, төмөр болон авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй байдал бий болсон учраас эдгээр гарам дээр хоёр түвшинд огтлолцох автомашины гүүр барих асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос шаардаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.