Тамхины хяналтын хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэлээ

Өнөөдөр МҮХАҮТ-д Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болж, хэлэлцүүлгийн дараа хэвлэлийн хурал зарлалаа. Тус хэвлэлийн хурлаар “Тамхины хяналтын тухай хуульд сургууль, цэцэрлэгийн 500 метрийн орчимд тамхи худалдаалахыг хориглосон. Энэ нь бодит байдалтай нийцэхгүйгээс гадна хэрэгжихгүй байна. Тухайлбал, хуулийн дагуу тамхи татахыг хориглосон 500 метр газруудыг тооцож үзвэл нийслэлийн нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд нь тамхи татах, борлуулах боломжгүй болж байгаа юм.

Мөн Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах уулзалтыг МҮХАҮТ, Монголын жижиглэн худалдааг дэмжигчдийн холбооноос санаачлан зохион байгуулж, бизнес эрхлэгч нартай өнөөдөр уулзлаа. Уулзалтад Казакстан, ОХУ, Ази номхон далайн жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны удирдлагууд уригдаж туршлага хуваалцлаа” гэв. Хэлэлцүүлгийн талаар МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа “Өнөөдрийн уулзалтаас гарсан үр дүнг УИХ, Засгийн газарт өргөн барих юм байна. Уг өргөх бичигт: Тамхийг тусгай автомат машинаар дамжуулан худалдах. Автомат машин нь иргэний үнэмлэх шалгах замаар баталгаажуулж болно.

Тамхины эсрэг тэмцэлд үнэ, татварын арга ашиглах

Тамхи татах тусгай цэгт хатуу шаардлага тавих

Хязгаарлах шаардлагыг зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийг нэмэгдүүлэх

Видео камерын хяналтыг байгуулах боломжийг судлах зэрэг саналуудыг тусгаж байгаа. Тамхины хяналтын тухай хуулийн хориглосон зүйл заалтын хэрэгжилт 50 хувь хүрэхгүй биелэлттэй байна. Иймээс уг хуулийн шинэчилсэн найруулга дээр бизнес эрхлэгчдийн дуу хоолойг тусгах ёстой. Гадны улс орны туршлагаас хорьж, хяналаа гээд тамхидалт буурдаггүй юм байна гэдэг нь харагдаж байна. Мөн тамхи татахыг хориглосон 500 метрийн радиусаар бодоод үзвэл Улаанбаатар хотын 90 хувь нутаг дэвсгэр дээр тамхи борлуулах боломжгүй болж байгаа юм.

+ There are no comments

Add yours