10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орлоо

 10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орлоо
Шинжлэх ухаан, сургалт, инновацийн үйл ажиллагаа эрхэлж мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн онд Монгол Улсад анх удаа “Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк”-ыг байгуулсан билээ.

Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг тус парк нь “Технологи, инновацийг хөгжүүлэх төв”, “Үйлдвэрлэлийн технологийн төв”, “Хүний экологийн төв” гэсэн үндсэн гурван нэгжтэйгээс гадна дэргэдээ “Эрдэмтдийн зөвлөл” ажиллуулдаг байна.

“Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк” нь орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын “статус”-аар үйл ажиллагаа явуулах юм байна.  Тэд ажиллаж эхэлсэн цагаасаа хойш Эрдэнэт хотын хогны бүтцийг судалж, хог боловсруулах үйлдвэр байгуулах судалгааг хийжээ.  Мөн Хөдөлгүүрийн асаалтын хувиргагчийг амжилттай зохион бүтээсэн байна.

Цаашид зэс бүтээгдэхүүн болон усан суурьт будаг, эмульс, цахилгааны автомат тоолуур, лааз үйлдвэрлэх болон гэр хорооллын дулаан хангамж, хөрсний нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийхэд шаардлагатай судалгааны ажлыг эхлүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.