Х.Баделханд авлигыг цэгцлэх даалгавар өгөв

Гишүүдийн зүгээс  Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баделханд хандаж барилгын салбарт нүүрлэсэн  авлигыг цэгцэлж, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай тухай онцоллоо. Мөн цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаралтай шийдэх,  Газрын тухай хуулийг шинэчлэх, газар олголтын асуудалд хяналт тавих хэрэгтэйг ч сануулав.

УИХ-ын гишүүн Л.Болд: Гэр хорооллыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Төр засаг хэдэн барилгын компанийн лоббиг хийдэг. Үүнтэй холбоотой хоёр хууль өргөн барьсан. Энэ хууль дээр хамтарч ажиллаасай гэж танаас хүсэж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Төв цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг үг хэлж байгаа гишүүн болгон сануулж байна. 1964 онд байгуулагдсан төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй байна. Үе, үеийн сайд дарга нар ажлаа хийсэн. Гэхдээ төгс шийдэлд хүрч чадахгүй л байгаа. Францын компаниар ТЭЗҮ хийлгэсэн.  Харгиа цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус Туул голыг бохируулж байгаа нь  гол шалтгаан болсон. Тиймээс цэвэрлэх байгууламж баригдах уу гэж хүн болгон харж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар яаралтай хөөцөлдөж, хөрөнгө оруулалтыг нь шийдэх ёстой” гэлээ.

 

+ There are no comments

Add yours