Сэлэнгэ аймагт газар хөдөлжээ

Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас 4 км зайд 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт аравдугаар сарын 19-нд шөнийн 01.30 цагийн орчимд болсон аж.

Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдсэн. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, сумын төвийн барилгад цууралт өгсөн эсэхийг шалгахад эвдрэл гэмтэл гараагүй байжээ.

Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгээс гаргаж буй судалгаагаар жил ирэх тусам газар хөдлөлтийн идэвхижил нэмэгдэж, давтамж нь ойртох болсныг анхааруулах болсон юм.

+ There are no comments

Add yours