Барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томиллоо

Дөнгөж сая УИХ-ын гишүүн Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдаар томиллоо. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь дэмжсэн юм. Санал хураалт явуулахын өмнө гишүүд түүнд ипотекийн зээл, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж зэрэг асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг захиж байлаа. Одоо УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

+ There are no comments

Add yours