Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг 84.1 хувийн саналаар Шадар сайдаар томилохыг дэмжлээ.

Одоо УИХ-ын нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүн Г. Занданшатарыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүд Засгийн газрын хэрэг газрын даргад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж байна.