Өнөөдөр  болсон шүүх хурлаар Ц.Баярцогтыг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүв.

Шүүх хурлаас Ц.Баярцогтыг батлан даалтад гаргаж, Улаанбаатар хот болоод Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ нь түүнийг Монгол Улсын хилээр гарахыг ч хориглосон гэсэн үг юм.

Шүүх хурал Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэлсэн. Шүүх бүрэлдэхүүн хурлын дундуур 30 минут завсарласан.

Ингээд Шүүх Ц.Баярцогтын өмгөөлөгчдөөс гаргасан хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг хүлээн авч, хурлыг арваннэгдүгээр сарын 9-ний 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Шүүхээс товлосон хурал ийнхүү хоёр дахь удаагаа хойшиллоо. Анх аравдугаар сарын 5-нд хурал товлогдсон ч Ц.Баярцогтын өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон. Харин энэ удаа тэрбээр өмгөөлөгчөө сольсон тул хоёр шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргажээ. Өмгөөлөгчдийн энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хэргийг шүүх хурлыг 22 хоногоор хойшлууллаа. Өнөөдөр мөн улсын яллагчийн зүгээс Ц.Баярцогтод холбогдох хэргийг бусад зургаан хүний хэргээс тусгаарлах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч хүлээж авсангүй.

Сэтгэгдэл үлдээх

2 thoughts on “Иргэн Ц.Баярцогтын шүүх хурал хойшиллоо”
  1. Ish chaaavaas tsaraigaa nuugaad yanaa tertei tergui mgold od boltson tsarai sh dee kkkkbuduuleg teneg erguu tarhia tsenegleesei.

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.