УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 16 дах илтгэлийг сонсож, улмаар тус хорооноос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шалгалт хийхээр боллоо.

Тус хороонд шалгалт хийх учраас Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг байгуулах аж. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулах юм байна. Илтгэлтэй холбоотойгоор Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль бүрэн утгаараа хэрэгжиж чадаж байна уу гэдэг асуудал олонтаа хөндөгдлөө.

Хүний эрхийн үндэсний комиссын даргын хэлж буйгаар Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр далайсан гар буцдаг болсон ч зарим зөрчил улам далд болж буй ажээ. Орхон аймгийн хувьд ажлаа хоёр хоног тасалсан иргэнийг ажлаас нь шууд халдаг аж. Зөрчлийн тухай хуулиар гэр бүлээ хүчирхийлсэн иргэнийг 7-30 хоног баривчилна. Гэр бүлийн эзэн хүчирхийлэл үйлдсэн нөхцөлд баривчлагддаг. Үүнээсээ болж ажлаасаа халагддаг. Амьжиргаагаа алдахгүйн тулд хүчирхийлүүлж байсан ч гомдол мэдүүлэхгүй болж, нууцлах тал руу орсон аж. Иймээс энэ асуудлыг анхаарахыг хүсэв.

Санал хэлэх шатанд Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар: ШШҮХ 16 хүртэлх насны хүүхдэд шинжилгээ хийхдээ мөнгө нэхдэг байдлыг нэг тийш нь шийдье. Нэг бол энэ насныханд хийх шинжилгээг үнэгүй болгоё, эс бол тусгай сан байгуулж энэ чиглэлд зарцуулдаг байх зохицуулалтыг хийж өгье. Энэ асуудлыг Цагдаа, ШШҮХ, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаад судалгаа гаргаж өгөөч. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Халамжид 400-500 тэрбум төгрөг төсөвлөдөг хэрнээ хүүхэд хамгааллын төсөвт хөрөнгө тавьж өгдөггүй. Одоо УИХ 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ үеэр хүүхэд хамгааллын чиглэлээр тавих төсөвт анхаарч шаардлагатай хөрөнгийг суулгаж өгөхөд гишүүд бүгдээрээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хүний эрхийн үндэсний комисс жилдээ нэг удаа хүний эрхийн илтгэл тавих гэж УИХ-д асуудал тавьдаггүй баймаар байна. Хүний эрхийн үндэсний хороотойгоо сар бүр уулзаж, асуудлаа ярьдаг болъё. Хүний эрхийн дэд хороог сөрөг хүчин нь удирддаг болмоор байна гэсэн саналыг тус бүр илэрхийллээ.

Онцлоход, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2000 гаруй хүнийг баривчилжээ. Энэ нь өмнөх онуудтай харьцуулахад гэр бүлээ хүчирхийлсэн гэх зүйл заалтаар баривчлагдсан иргэдий тоо 4 дахин өссөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.