“Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ХУД-ын 15-р хороо, 120 мянгатын автобусны буудал, БГД-ийн 1-р хороо, Алтай хотхоны автобусны буудал зэрэг газруудаар явж иргэдийн цүнх болон халааснаас гар утас, түрийвчтэй бичиг баримт зэргийг хулгайлсан 2 эмэгтэйг үйлдэл дээр нь шуурхай илрүүлэн шалгаж байна.
Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглах, сарниулах аргаар эд зүйлийг хулгайлан хохирол учруулдаг тул Та бүхэн сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.