Хурд хэтрүүлэн явсан жолооч хүний аминд хүрчээ

Байрнаасаа зам гарахаар алхаж явсан 57 настай эрэгтэйг  “Тоёота приус-20” маркийн машин мөргөж, аминд нь хүрсэн хэрэг дөрөв хоногийн өмнө  нисэхийн замд гарсан. Тус хэрэг Оройн 20.00 цагийн орчимд гарсан энэ осол  “Буянт-Ухаа I” хорооллын 701 дүгээр байрны урд замд болжээ.

“Буянт-Ухаа I” хорооллын машин орж гардаг хаалганы харалдаа автобусны буудал нь байдаг байна.  Тиймээс иргэд гарцгүй газраар замаар гарахаар гүйдэг. Нөгөө талаас нисэхийн замд зам чөлөөтэй учир жолооч нар хурд хэтрүүлэн явдаг аж. Энэ нь зам тээврийн осол гарах хамгийн том шалтгаан болсоор байна.

Тиймээс Хан-Уул дүүргийн удирдлагууд, Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн II хэлтэстэйгээ хамтран тус замд хоёр хурд сааруулагч, явуулын хурд хэмжигч тавьж, хоёр урсгалтай зам хооронд хайс татахаар болсноо өнөөдөр  мэдэгдлээ.

Харин орц, гарцыг цэгцлэх ажлыг “Буянт-Ухаа I” хорооллын СӨХ-үүд хийх гэнэ. Хурд сааруулагч,  хамгаалалтын хайс тавихад шаардагдах хөрөнгийг Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гаргах аж.

С.Энхбаяр

 

+ There are no comments

Add yours